Хууль ёсны
Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сарын 6
Энэхүү нөхцөл нь www.surwin.org вэбсайт болон Surwin аппликейшн (цаашид “Surwin платформ”)-ийг ашиглахтай холбоотой цахим худалдаа, токен, дуудлага, төлбөр, захиалга болон хөнгөлөлтийн харилцааг зохицуулна. Хэрэглэгч бүртгүүлэх, нэвтрэх, дуудлага илгээх, худалдан авалт хийх, эсхүл “Зөвшөөрч байна” товчийг дарснаар энэхүү нөхцөлийг бүрэн уншиж ойлгон, цахимаар гэрээ байгуулсанд тооцогдоно.
1Нийтлэг үндэслэл
1.1.Surwin платформ нь цахим худалдаа ба мэдээллийн технологи салбарт ажиллах, хэрэглэгчид чиглэсэн b2c урамшуулалт цахим жижиглэн худалдаа үйлчилгээ юм.
1.2.Surwin нь барааны борлуулалтыг бодит цагийн дуудлага, динамик үнэ, маркетингийн тоглоомжуулалттай хослуулсан урамшуулалт цахим худалдааны загвараар зохион байгуулна.
1.3.Энэхүү үйлчилгээ нь бэлэн мөнгө олгох, мөрий тавих, аз сорих төлбөрт тоглоом бус бөгөөд хэрэглэгчийн оролцоо нь бараа, хөнгөлөлт, захиалгын цахим худалдааны харилцаанд хамаарна.
2Нэр томьёоны тодорхойлолт
2.1.Хэрэглэгч — Surwin-д бүртгүүлсэн, 18 насанд хүрсэн хувь хүн.
2.2.Дуудлага — барааны урамшуулалт үнийг идэвхжүүлэх, серверээр баталгаажсан нэг оролцооны үйлдэл.
2.3.Токен — энгийн дуудлагад нэг удаа дуудлага илгээх дижитал эрх. Токен нь бэлэн мөнгө биш.
2.4.Дэнчин — VIP дуудлагад оролцох зорилгоор байршуулах, буцаан олгогдохгүй токен.
2.5.Ялагч — хамгийн сүүлд дуудлага илгээсэн хэрэглэгч.
2.6.Буцаан олголт — хожоогүй дуудлагад зарцуулсан токеноос серверээр тооцогдох, зөвхөн Surwin дэлгүүрт ашиглах ₮ хөнгөлөлт.
3Хэрэглэгчийн бүртгэл, шаардлага
3.1.Хэрэглэгч 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байна.
3.2.Бүртгүүлэхдээ холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх үүрэгтэй.
3.3.Аккаунтын нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
3.4.Нэг хэрэглэгч өөрийн нэр, утас, регистр болон төлбөрийн мэдээллээр зөвхөн нэг бүртгэл ашиглана. Давхар бүртгэлээр давуу байдал үүсгэхийг хориглоно.
3.5.QPay, банкны апп, нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулснаас үүдэх аливаа төлбөрийн үйлдлийг хэрэглэгч өөрөө хариуцна.
4Дуудлагад оролцох журам
4.1.Дуудлага нь энгийн болон VIP төрлөөр зохион байгуулагдана. Хэрэглэгч оролцохоосоо өмнө хөрөнгийн мэдээлэл, төрөл, хугацаа, нөхцөлтэй сайтар танилцана.
4.2.Энгийн дуудлагад 1 дуудлага илгээх = 1 Токен. Үнэ тухайн өрөөнд урьдчилан зарласан доод, дээд өсөлтийн хүрээнд нэмэгдэнэ.
4.3.Soft Close: шинэ дуудлага орох бүрт Round-ийн хугацаа дахин эхэлнэ. Round-д өөр дуудлага орохгүй бол сүүлийн дуудлага ялна.
4.4.Hard Close: эцсийн, сунгагдахгүй хугацаа. Хүрмэгц дуудлага хаагдаж, хамгийн сүүлд дуудлага илгээсэн хэрэглэгч ялна. Дараа нь дуудлага илгээх, хугацаа сунгах, үр дүн өөрчлөх боломжгүй.
4.5.VIP дуудлагад оролцохын тулд дэнчин урьдчилан тушаана. Дэнчингийн хэмжээ хөрөнгийн төрөл, оролцогчдын тооноос хамаарах ба буцаан олгогдохгүй.
4.6.Дуудлагын хугацаа, Round-ийн шилжилт, дуудлагын дараалал, ялагч тодорсон үр дүн нь системийн бүртгэлээр баталгаажна. Платформын системийн цагийг баримтална.
5Ялагчийн үүрэг, төлбөр тооцоо
5.1.Ялсан хэрэглэгч ажлын 5 хоногийн дотор нийт төлбөрийг бүрэн шилжүүлэх үүрэгтэй.
5.2.Хугацаандаа төлөөгүй бол ялагчийн эрхийг дараагийн дуудлага илгээсэн хэрэглэгчид шилжүүлнэ. Хэрэглэгч энэ талаар гомдол гаргах эрхгүй.
5.3.Ялагч бараа хүлээн авахдаа хувь хүнийг баталгаажуулах бичиг баримт үзүүлэх үүрэгтэй.
6Токен, буцаан олголт, хязгаарлалт
6.1.Илгээсэн дуудлага, VIP дэнчинг хэрэглэгч дангаараа цуцлах, буцаах боломжгүй.
6.2.Токен нь бэлэн мөнгө биш, зөвхөн Surwin дотор дуудлага илгээх дижитал эрх юм. Токеныг бэлэн мөнгө болгон буцаан авах боломжгүй.
6.3.Хожоогүй дуудлага хаагдах үед зарцуулсан токены 5% буюу нэг токен тутамд 50₮ Surwin дэлгүүрийн хөнгөлөлт болж серверээс тооцогдоно.
6.4.Буцаан олголтыг дуудлага илгээх, токен авах, бэлэн мөнгө болгон татахад ашиглахгүй. Зөвхөн дэлгүүрийн захиалгын төлөх дүнг бууруулахад хэрэглэнэ.
7Хөрөнгийн мэдээллийн хариуцлага
7.1.Хөрөнгийн өмчлөл, маргаангүй эсэх, байршил, зураг, тайлбарын үнэн зөв байдлыг хөрөнгө байршуулсан этгээд бүрэн хариуцна.
7.2.Барааны баталгаа нь үйлдвэрлэгч, нийлүүлэгчид хадгалагдана.
8Хориглох үйлдлүүд
8.1.Хуйвалдах, хуурамч дуудлага илгээх, дуудлагын үр дүнд нөлөөлөх аливаа оролдлогыг хатуу хориглоно.
8.2.Зөрчил илэрсэн тохиолдолд Surwin нь тухайн хэрэглэгчийг оролцуулахгүй байх, бүртгэлийг хязгаарлах, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад мэдээлэх эрхтэй.
9Цахим гэрээ, үр дүнгийн хүчинтэй байдал
9.1.“Зөвшөөрч байна” товчийг дарснаар энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч, цахим гэрээ байгуулсанд тооцно.
9.2.Дуудлагын үр дүн нь системийн бүртгэлээр тодорхойлогдож, хүчин төгөлдөр байна.
10Маргаан шийдвэрлэх
10.1.Талууд маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.
10.2.Хэрэглэгч дуудлага дууссанаас хойш 24 цагт багтаан surwinmn@gmail.com хаягаар гомдол илгээснээр албан ёсны гомдол гаргасанд тооцно.
10.3.Зохион байгуулагч гомдлыг ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ. Тохиролцоонд хүрээгүй бол маргааныг Монголын Олон Улсын Арбитраар шийдвэрлүүлнэ.
11Бусад заалт
11.1.Интернэт, үүрэн холбоо, банк, QPay эсвэл дэд бүтцийн давагдашгүй саатал гарвал Surwin тухайн дуудлагыг түр зогсоох, цуцлах, хэрэглэгчийн серверээр баталгаажсан зарцуулалтыг нөхөн тооцох эрхтэй.
11.2.Surwin нь энэхүү нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Шинэчилсэн нөхцөлийг surwin.org дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
11.3.Платформыг ашигласаар байвал шинэчилсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
11.4.Энэхүү нөхцөлд тусгагдаагүй бусад зүйлсийг Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулна.