Нууцлал

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 5 дугаар сарын 22

Энэхүү бодлого нь www.surwin.org болон Sur.win аппликейшнийг ашиглахтай холбоотойгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулна. Платформыг ашигласнаар та энэхүү бодлогыг сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн гэж үзнэ.

1Ерөнхий заалт

1.1.Энэхүү бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид үндэслэнэ.

1.2.Хэрэв та бодлогыг зөвшөөрөхгүй бол платформыг ашиглах, дуудлагад оролцох боломжгүй.

2Ашиглаж буй хувийн мэдээллийн ангилал

2.1.Ерөнхий мэдээлэл: утасны дугаар, цахим шуудан, бүртгэл, дуудлагад оролцсон түүх, дуудлагын мэдээлэл, IP хаяг, төхөөрөмж/хөтөч, нэвтэрсэн огноо.

2.2.Ялагчийн мэдээлэл: регистрийн дугаар, иргэний үнэмлэхийн мэдээлэл, насанд хүрсэнийг баталгаажуулах мэдээлэл. Зөвхөн насыг баталгаажуулах болон эрх бүхий байгууллагын албан ёсны хүсэлтийг биелүүлэхэд ашиглана.

2.3.VIP оролцогчийн мэдээлэл: иргэний үнэмлэх, регистрийн дугаар, баталгаажуулах зураг (selfie).

3Төлбөр, санхүүгийн мэдээлэл

3.1.Төлбөр тооцоог QPay төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэнэ.

3.2.Sur.win нь банкны картын дугаар, дансны нууц мэдээлэл, QPay нэвтрэх мэдээллийг хадгалахгүй. Зөвхөн QPay-ээс ирүүлсэн гүйлгээний баталгаажуулалтыг хадгална.

4Автоматаар цуглуулах мэдээлэл

4.1.Платформын ажиллагааг сайжруулах зорилгоор IP хаяг, төхөөрөмж/хөтөч, нэвтэрсэн огноог автоматаар цуглуулна.

4.2.Хэрэглээний ерөнхий статистикийг боловсруулахад аналитик хэрэгсэл ашиглаж болно.

5Дуудлагын бүртгэл

5.1.Дуудлагын бүртгэл, ялагч тодорсон үйл явц, системийн бичлэгийг маргаан шийдвэрлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хадгална.

6Мэдээлэл хадгалах дэд бүтэц

6.1.Хэрэглэгчийн мэдээллийг найдвартай Cloud орчинд хадгална. Мэдээлэлд зөвхөн эрх бүхий этгээд хандана.

7Мэдээлэл дамжуулах

7.1.Sur.win нь хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй, худалдахгүй.

7.2.Зөвхөн хууль сахиулах эрх бүхий байгууллагын албан ёсны хүсэлт, шүүхийн шийдвэр, эсхүл хэрэглэгчийн өгсөн зөвшөөрлийн дагуу дамжуулж болно.

8Маркетингийн мэдээлэл

8.1.Хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр мэдэгдэл, шинэ дуудлагын мэдээлэл илгээж болно. Хэрэглэгч хүссэн үедээ татгалзах эрхтэй.

9Мэдээлэл алдагдсан тохиолдолд

9.1.Цахим халдлага, техникийн доголдлын улмаас мэдээлэл алдагдсан тохиолдолд боломжит богино хугацаанд хэрэглэгчид мэдэгдэнэ.

10Хэрэглэгчийн эрх

10.1.Хэрэглэгч өөрийн мэдээлэлтэй танилцах, засах, устгуулах, мөн санал гомдол гаргах эрхтэй. Хүсэлтээ info@surwin.org хаягаар илгээнэ.