Тусламжийн төв
Дуудлагад оролцох гарын авлага
Surwin дээр дуудлага бүр 1 токен зарцуулж, үнийг өрөөний урьдчилан заасан хэмжээгээр нэмдэг. Тоолол зогсох мөчид хамгийн сүүлийн хүчинтэй саналыг барьсан хүн барааг хожино.
Үнийн санал хэрхэн өгөх вэ?
Дуудлага сонгох
Барааны тайлбар, одоогийн ханш, идэвхтэй Round болон үлдсэн хугацааг нягтлаад өмнөх саналуудын түүхийг ажигла.
Токен бэлдэх
Илгээх санал тус бүрд 1 токен зарцуулагдана. Үлдэгдэл хүрэхгүй бол урьдчилан цэнэглэ.
Үнэ хаях
Өрөөний урьдчилан зарласан өсөлтийн хүрээнд үнэ нэмнэ. Шинэ ханш тэр даруй тооцогдож, хугацаа дахин тэглэгдэнэ.
Баталгаажуулах
Саналын түүхэд таны нэр тэргүүлж, урвуу тоолол шинээр эхэлнэ. Эцэст нь үлдсэн санал ялалт авчирна.
Round (Үе шат) гэдэг нь юу вэ?
Үе шат нь дуудлага ямар үед явж байгаа, мөн шинэ санал ирэх агшинд урвуу тоолол хэдэн хугацаагаар тэглэгдэхийг зааж өгдөг. Цаг ахих тусам сүүлийн тоолол богиносч, дуудлага халуу орох тусам шийдвэрээ түргэн гаргах хэрэгтэй болно.
⚠️ Round-ууд дуудлага эхэлсэн мөчөөс дарааллан үргэлжилнэ — тогтсон цагийн хуваарь биш. Хамгийн сүүлд санал ирсэн агшинд идэвхтэй байгаа Round-ийн хугацаагаар тоолол шинээр гүйнэ. Хэрэв Round-ийн дүрмээр түрүүлэгч тогтохгүй бол Hard Close хүрэхэд дуудлага хаагдаж, төгсгөлд санал илгээсэн хэрэглэгч хожно. Round хооронд завсарлага байвал дуудлага түр зогсоно.
Soft Close (Зөөлөн хаалт)
Тухайн Round-д шинэ санал ирэх бүрд хугацаа тэглэгдэж дахин тоолно. Нэмж үнэ хаях хүн гарахгүй бол хамгийн сүүлийн санал эзэмшигч түрүүлнэ.
Hard Close (Хатуу хаалт)
Сунгагдах боломжгүй эцсийн зааг. Энэ цагт тулмагц дуудлага өөрөө хаагдаж, төгсгөлд санал өгсөн оролцогч ялагч болно.
Түрүүлэгч хэрхэн тогтох вэ
- Round-ийн Soft Close дуусахад → эцсийн санал түрүүлнэ.
- Hard Close хүрэхэд → эцсийн санал түрүүлнэ.
- Өөр хэрэглэгч санал нэмбэл → Soft Close хугацаа дахин эхэлнэ.
- Түрүүлэгч ажлын 5 өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулна.
- Хугацаандаа төлөөгүй бол эрх нь дараагийн санал илгээгч рүү шилжинэ.
Оролцогчид тавих болзол
- 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Аливаа шахалтгүйгээр сайн дураараа оролцох
Түгээмэл асуултууд
Surwin гэж юу вэ?
B2C урамшуулалт цахим жижиглэн худалдаа. Оролцогчид барааны динамик үнэд серверээр баталгаажсан дуудлага илгээж, тоолол зогсох мөчид хамгийн сүүлийн хүчинтэй дуудлагыг барьсан хүн тухайн барааг ялсан үнээр захиална.
Хэн оролцох эрхтэй вэ?
Насанд хүрсэн (18+), эрх зүйн бүрэн чадамжтай, ямар нэг шахалтгүйгээр сайн дураараа орохыг хүссэн Монгол иргэн бүртгүүлж болно.
Токен юунд хэрэгтэй вэ?
Токен бол платформ дотор л хүчинтэй дижитал эрх. Нэг дуудлага = нэг токен. Үүнийг QPay-ээр худалдаж авах, эсвэл урамшуулал, өдрийн streak шагналаар цуглуулна. Бэлэн мөнгө болгон буцаахгүй.
VIP дуудлага юугаараа ялгаатай вэ?
VIP-д орохын тулд дэнчин тавина. Дэнчингийн хэмжээ барааны төрөл, оролцогчдын тооноос шалтгаална. Энэ дэнчинг ямар ч тохиолдолд эргүүлж олгохгүй.
Хожсон бол дараа нь юу хийх вэ?
Ажлын 5 өдрийн дотор ялсан дүнгээ QPay буюу банкны шилжүүлгээр бүрэн төлнө. Профайл дээрээ хүргэлтийн хаяг, холбогдох мэдээллээ заавал бөглөнө.
Хожигч хугацаандаа төлбөрөө хийгээгүй бол?
Татгалзсанд тооцож, ялалтын эрхийг түүний дараа санал өгсөн оролцогч руу шилжүүлнэ. Энэ тохиолдолд хуучин хожигч гомдол гаргахгүй.
Оролцсоноо буцааж цуцалж болох уу?
Болохгүй. Санал илгээсэн, эсвэл VIP дэнчин тавьсан бол аль ч тохиолдолд цуцлах боломжгүй.
Дэнчинг эргүүлэн авах боломжтой юу?
Үгүй. VIP дуудлагад тавьсан дэнчин нөхцөл харгалзахгүйгээр буцаагдахгүй.
Буцаан олголт (Bid-Back) гэж юу вэ?
Хаагдсан дуудлагад хожоогүй бол зарцуулсан токенийн 5%-тай тэнцэх дүн буюу нэг токен тутамд 50₮ дэлгүүрийн хөнгөлөлт болж серверээс хуримтлагдана. Энэ нь токен биш тул зөвхөн дэлгүүрийн захиалгад ашиглана.
Гомдлоо хаана хэлэх вэ?
Дуудлага дуусснаас хойш 24 цагийн дотор surwinmn@gmail.com хаяг руу бичнэ үү. Энэ хугацаанаас хойш ирүүлсэн гомдлыг хүлээж авахгүй.
Асуулт үлдсэн үү?
Гомдол, санал асуудлаа дуудлага дуусснаас хойш 24 цагт багтаан ирүүлээрэй.